“ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1.jpeg

Өрхийн болон орчны гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, ард иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх  “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал” нэгдсэн арга хэмжээг 11 дүгээр сарын 30, 12 дугаар срын 01-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баруун-Урт сумдад зохион байгуулагдлаа .

      “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал” нэгдсэн арга хэмжээ нь  Монгол улсын шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баруун-урт сумдын, нийт  3524 өрхийн 5245 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгч, гарын авлага 4215  ширхэгийг тарааж  ажиллалаа.

ЭРС ХҮЙТЭРЧ ГАЛЛААГАА ИХСЭЖ БАЙГАА ТУЛ ИРГЭН ТА БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН  АЮУЛААС  УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top