ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Picture19.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, “Цайрт минерал ХХК”-тай хамтран гал унтраах тактикийн сургуулийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

Тактикийн сургуулийн зорилго нь Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гал түймэр, гэнэтийн ослын үед ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах юм.

Мөн “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийн ерөнхий ойлголт”, “Эмнэлгийн анхны тусламж”, сэдвүүдээр, Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч М.Мөнхдэлгэр, Гамшгийн эрсдэлийн удирдлага үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Чимэддорж, Эмч сэтгэл зүйч ахмад Б.Батзориг нар тус байгууллагын ажилчдад танхимын сургалтыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top