ТҮМЭНЦОГТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ, ДАДЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛАВ

21-1.jpg

Аймгийн Засаг даргын 2022 оны А/153 захирамж Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд ТҮМЭНЦОГТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Тус сургуулиар сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” дохиогоор ажиллуулж албаны техник хэрэгсэл, хувийн бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг шалгаж, бие бялдарын сорил авч, “Мэргэжлийн ангийн дүрэм”,”Гамшгийн үеийн удирдлага”, гамшгаас хамгаалах төлөвлөлт, анхны тусламж, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” эрх зүй сэдвээр сургалт зохион байгууллаа.

scroll to top