УУЛБАЯН СУМАНД КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

.jpg

Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргатай Онцгой байдлын газрын даргын 2022 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Сүхбаатар аймгийн Засаг даргын А/153 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус аймгийн Уулбаян суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулж байна.Дадлага, сургуулиар сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт, болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө хэрхэн авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье сэдвээр танхимын сургалт зохион байгуулж ажиллалаа.

scroll to top