“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2022” АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

312566326_430750505896538_1512658909754938526_n.jpg

“Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.Уг тэмцээнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4 сургууль, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдын ерөнхий боловсролын сургууль, нийт ахлах ангийн “Өсвөрийн аврагч” 6 бүлгийн 48 сурагч гамшиг осол, аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны мэдлэг, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорьж өрсөлдсөнөөс: Тэргүүн байранд: 1-р сургуулийн “Жанжин” баг, Дэд байранд: 3-р сургуулийн “Жавхаа” баг, Гутгаар байранд: 2-р сургуулийн “Тэмүүлэл” баг, Тусгай байранд: 4-р сургуулийн “Жанжин” баг тус тус шалгарлаа. Мөн Эрдэнэцагаан, Түмэнцогт сумаас зорин ирж тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн өсвөрийн аврагч бүлгийн “Шонхор”, “Оч” багуудад баяр хүргэж, талархал хадгалууллаа.

scroll to top