ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

OLONULSIIN-ODOR-10-SARIIN-13-9-scaled.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог.

Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас иргэд, олон нийтэд хүргэх “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриаг дэвшүүлээд байна, Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах Засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн Засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Олон Улсын энэхүү өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ.

scroll to top