ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЛЭЭ

1.jpg

Эрдэнэцагаан суманд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сумын Онцгой комисс, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох 4 цагийн танхимын сургалт зохион байгууллаа. Танхимын сургалтыг Гамшгаас хамгаалах тухай хууль, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, Анхны тусламж сэдвүүдээр сургалт зохион байгуулж, индикаторын аргачлалаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ. Тус сургалтад сумын удирдах бүрэлдэхүүн болон мэргэжлийн ангийн нийт 79 алба хаагч хамрагдсан байна.

scroll to top