СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

hural-1.jpeg

2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Талын бор” гэх газар “Үхрийн арьс товруутах” өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой Комиссын дарга М.Идэрбат сумдын удирдлага, МЭҮТ, цагдаа, байгаль орчны байцаагч нартай өргөтгөсөн цахим хурал зохион байгуулж, дараах үүрэг чиглэл өглөө.
Үүнд:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах
  • Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, малчдыг мэдээ, мэдээллээр хангах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх
  • Хээрийн түймрийн эрсдэл өндөр байгааг анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх
  • Хадлангийн зөвшөөрөл авах иргэд, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих
  • Багийн Засаг дарга нартай цахим хурал хийж, МЭЕГ, аймгийн МЭГ-аас үхрийн арьс товруутах өвчний мэдээлэл, иргэд, малчдад өгөх зөвлөмжийг хүргүүлэх.
scroll to top