“ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” “ҮЕР, УСНААС ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ”,

1-1.jpg

“Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье”, ”Үер, уснаас үрсээ хамгаалъя”, нэгдсэн арга хэмжээ үргэлжилсээр.  Эрдэнэцагаан  сум дахь ГТУА 47 дугаар ангийн алба хаагчид “Чоно гол”-ын ойр орчмоор яваа 82 иргэнд,  Мөн Түмэнцогт сум дахь ЭХАБ-ийн алба хаагчид “Хэрлэн гол”-руу явах зам дагуу 43 иргэдэд, Үер, ус гол, мөрний усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, амрах зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах зэрэг сэрэмжлүүлэх мэдээлэл зөвлөмж өгч, нийт 214 иргэнд гарын авлага тарааж ажиллалаа.

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА❗

  •  Хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарна уу. Үүнд:
  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  •  Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  •  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top