ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ МЭДЛЭГ ОЛГОЛОО

2.jpeg

Сүхбаатар аймгийн цэргийн штабтай хамтран Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Мөнхдэлгэр, Эмч Сэтгэлзүйч ахмад Б.Батзориг нар “Гамшгийн тухай ойлголт”, “Аюулт үзэгдэл”, “Бэлэн бай багц” ”Гамшиг ослын үед эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх”, сэдвүүдээр танхим болон дадлага сургалт зохион байгуулалаа. Сургалтаар Онцгой байдлын газраас 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн буудлагын полигон хээрийн гаралтын байранд Дүйцүүлэх албаны 15 алба хаагчид танхим болон дадлага сургалтад хамрагдлаа.
Сургалт зохион байгуулсанаар гал унтраах арга зүй, шаардлагатай хүн хүчийг тооцоолох, албан хаагчдын сэтгэл зүй, Дүйцүүлэх албаны алба хаагчид Гамшгийн талаархи мэдлэг авч , эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олж авсан.

scroll to top