“ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

285206054_131596736160573_5497519042164557606_n-1.jpg

“ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрлөг ” Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний гэр бүлийн хүрээнд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай ” сэдэвт Өдөрлөгийн арга хэмжээг 06 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын газрын талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж нийт бие бүрэлдэхүүний гэр бүл болон хүүхдүүдэд Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б. Анхбаяр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлэн цаашдын ажил хөдөлмөр, сурлагад өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөлөө. Алба хаагчдын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн бол өдөрлөгт оролцохоор ирсэн хүүхдүүдийн дунд Буухиа, АХА, 3х3 сагсан бөмбөгийн хөгжөөнт тэмцээнийг тус тус зохион байгуулж бяцхан хүүхдүүдэдээ гарын бэлэг гардууллаа.

scroll to top