Зорилго зорилт

АЛСЫН ХАРАА

Үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, үйл ажиллагааны чадавхтай байгууллага болон хөгжихөд оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшиг судлалыг хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах

Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны зорилт:

Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар, ашиглалтыг сайжруулах.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэд технологийг нэвтрүүлж төрийн үйлчилгээг цахимжуулах

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны зорилт:

Алба хаагчдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг сайжруулах, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах

scroll to top