ДОХИО !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

74238242_2415179442070497_1557377625683394560_n.jpg

Цаг уурын байгууллагын мэдээгээр 2021 оны 4 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 16-18 зарим үед түр зуур 22-24 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Иймд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байшингийн дээвэр, цонх, хашааныхаа аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг сонсох, Салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй бол хол, ойрын замд зорчихгүй байх, Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарахаас сэргийлэх, Машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэрэмжилж, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж хол ойрын замд гарах, Малчид салхи, шуурганы үед төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна!

scroll to top