ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭ

content_12.jpg

     Цаг уурын байгууллагаас  ирүүлсэн мэдээгээр   2020 оны 4-р сарын 18-ны өдөр ихэнх нутгаар бороо, нойтон цас, 19, 20-ны өдөр нутгийн зүүн хагаст, 21-ний өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч  шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэн авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй тул

  1. Хот хооронд болон хөдөө орон нутагт зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангуулж, зам давааны нөхцөл байдлыг үнэлж баталгаатай зам, гүүрээр зорчих,
  2. Салхи шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүнийг малд, явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах арга хэмжээг авах
  3. Сум, аж ахуйн нэгжүүд салхи шуурганы үед цахилгаан эрчим хүч, халаалтын систем доголдох, болзошгүй гамшиг ослоос урьчилан сэргийлэх,
  4. Хүчтэй салхи шуурганы үед автозам хальтаргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч  тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 

scroll to top