ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН…

67823521_369331783743531_1354730833751048192_n.jpg

Сүхбаатар аймгийн Мөнххаан , Түмэнцогт, Сүхбаатар, суманд хэрэгжсэн “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагааг тус газарт 2019 оны 8 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож төслийн үр дүн, хэрэгжилтийг танилцуулж тус газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон ашиглагдаж байгаа багаж хэрэгсэлтэй танилцлаа.

scroll to top