БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар тогтоолоор Сүхбаатар аймагт Гал команд байгуулахыг НАХЯ-нд зөвшөөрснөөр манай гал команд үүссэн түүхтэй. Мөн оны 09 дүгээр сарын 01-нд Сүхбаатар аймгийн АДХГЗ-ны 51 дүгээр тогтоолоор аймгийн барилга угсралтын конторын автомашины граж, эрчим хүчний үйлдвэрийн 2 айлын орон сууцны модон барилга зэргийг шинээр байгууллагдсан гал командад шилжүүлэн өгч, НАХХ-ийн дэргэд Баруун-Урт хотын гал команд нэртэйгээр байгуулагдсан.

1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын ЗГ-ын 90-р тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын саналыг үндэслэн ГТТГ-ын даргын тушаалаар 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн бөгөөд 2003 оны 09 дүгээр сарын 01-нд Галын депогийн иж бүрэн цогцолбор барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, алба хаагчдын ажиллаж амьдрах таатай нөхцөл боломж бүрдүүлэн ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй амьдралын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн билээ.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб, МУ-ын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өргөжин хэлтэс, Аврах, гал унтраах, 15 дугаар анги, аврах бүлэгтэйгээр мөн Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар, Гал унтраах, аврах 2 дугаар зэрэглэлийн анги, Эрэн хайх аврах салбартайгаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулан хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ГТТГ, УИХГ, УНГ-уудыг нэгтгэн Онцгой байдлын алба болон өргөжсөн.

Улмаар Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги байгуулагдаж, нийт 110 гаруй албан хаагчтайгаар гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлээд байна.

НАХЯ-ны 1-р орлогч сайдын тушаалаар 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баруун-Урт хотын гал команд нэртэйгээр тус байгууллага байгуулагдахад анхны даргаар хошууч Нямын Жарантай нь томилогдон ажиллаж байсан бөгөөд түүхэн 42 гаруй жилийн хугацаанд нийт 10 дарга тус байгууллагыг удирдсан бөгөөд одоо тус газрын даргаар онцгой байдлын дэд хурандаа Б.Анхбаяр ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалт

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР